Сангийн үйл ажиллагаанд олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа нэлээд үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хандивлагчдаас багагүй хөрөнгийн эх үүсвэрийг дайчлан, ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үндэсний үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байна.
ДОХ-той ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ САН нь урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалах, олон нийтэд бэлгийн эрүүл мэндийн боловсрол олгох, бусад тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэний нийгмийн оролцоо, санаачлагыг өрнүүлэн дэмжих замаар БЗДХ/ХДХВ/ДОХ-той тэмцэх сэргийлэх үндэсний бодлого үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой.