| Удирдах зөвлөл |
|
|
|
| Thursday, 28 January 2010 01:07 | ||||||||||||
|
There are no translations available. ДОХ-той тэмцэх Үндэсний Сангийн Дүрэм Оршил Хүний Дархлал Хомсдолын Вирус болон ДОХ өвчин Монголын ард түмэнд хийгээд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хор хохирол үзүүлэхээс нь өмнө түүнээс сэргийлэх үйлст бүхий л хүчин чармайлтыг дайчлах, нийгмийн идэвхитэй хэсэг энэ ажилд манлайлан оролцохын чухлыг гүнээ ухаарч, энэхүү үйлст хүчин зүтгэхээ илэрхийлсэн доорхи нэр бүхий 11 хүн ДОХ-той тэмцэх Үндэсний санг (цаашид “Сан” гэх) үүсгэн байгуулсан болно. Сангийн Удирдах Зөвлөлийн гишүүд:
1 дүгээр зүйл: Сангийн нэр 1.1 Сангийн нэр нь ДОХ-той тэмцэх Үндэсний Сан.
2 дугаар зүйл: Сангийн бэлэгдэл 2.1. Сан нь өөрийн бэлэгдэл, байгууллагын тамга, албан бичгийн нүүртэй байна. 3 дугаар зүйл: Сангийн статус 3.1 Сан нь Монголын нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилго бүхий, ашгийн бус, улс төрийн бус, төрийн бус, бие даасан байгууллага болно. 3.2 Сан нь 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Хууль Зүйн Яаманд албан ёсоор бүртгэгдсэн. 3.3 Сан нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Төрийн Бус Байгууллагын тухай Хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. |
||||||||||||
| Last Updated on Thursday, 28 January 2010 22:42 |
