|
Sunday, 07 December 2008 19:00 |
|
There are no translations available. /images/image/bumbugur.jpg Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд гар аргаар алт олборлогчдыг ХДХВ/ ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг судлан үзсэний үндсэн дээр ТББ-ыг сонгон шалгаруулалт зарласны дагуу ДОХ-той тэмцэх Үндэсний сангын хөтөлбөрийн ажилтан Ч.Алимаа тус суманд ажиллаад ирлээ. Бөмбөгөр сум нь 615 өрх, 2500 хүн амтай, тэдний 1000 орчим нь Буйлсанд гар аргаар алт олборлож амьдардаг /зундаа энэ тоо нэг дахин нэмэгддэг/. 2008 оны Засгийн газрын 72-р түр журмын дагуу Тогтвортой бичил уурхай төсөл 120 алт олборлогчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын үйлчилгээнд хамруулан бүртгэлтэй болгосон нь эдгээр хүмүүсийг хууль эрх зүйн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой болгожээ. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Мөн Буйлсанд гар аргаар алт олборлодог 60 хүнтэй уулзаж энэхүү төсөл хэрэгжүүлэх шаардлага байгаа эсэхийг судалж үзэхэд - Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг - Сумын эмнэлэгт очиж үзүүлэх дургүй - Бэлгийн замын халдварт өвчин туссан ч хэнд хандахаа мэддэггүй - Эрүүл мэндийн хувьд их хохирч байгаа - БЗДХ/ ХДХВ/ ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаагүй, хамрагдах шаардлагатай - Насны хувьд харьцангуй залуу, БЗДХ-т өртөх эрсдэл өндөртэй, архидан согтуурах, бэлгэвчийн хэрэглээ муу зэрэг байдал харагдсан юм. Сонгон шалгаруулалтын зарын дагуу “Баян Бөмбөгөр” ТББ, Бөмбөгөр сумын эмнэлэг гэсэн 2 газраас санал ирсэн. Бөмбөгөр сумын эмнэлгийн хувьд гар аргаар алт олборлогчдод чиглэсэн энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй ч БЗДХ/ ХДХВ-ийн кабинет байхгүй, эмч ажилтнууд нь энэ талын сургалтанд хамрагдаж байгаагүй, мэдээлэл хомс, Буйлсангаас 13 км-ийн зайтай учраас гар аргаар алт олборлогчид тэр бүр хүрч ирж мэдээлэл авах боломжгүй байв. “Баян Бөмбөгөр” ТББ нь 2008 оны 11 сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа 4 ажилтан, 150 гаруй гишүүнтэй. Гар аргаар алт олборлогчдыг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулах, хууль эрх зүйн орчин бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой үйл ажиллагааг явуулдаг. 2009 оноос ХДХВ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажил хийхээр төлөвлөж байгаа, үйл ажиллагаандаа гар аргаар алт олборлогчдыг хамруулах чадвартай, урьд ажиллаж байсан туршлагатай зэргийг нь харгалзан үзээд “Баян Бөмбөгөр” ТББ-ыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаараа сонголоо.
|
|
Last Updated on Friday, 19 February 2010 13:50 |