|
Sunday, 07 December 2008 19:00 |
|
There are no translations available. /images/image/uyanga.jpg Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өвөрхангай аймгийн Уянга суманд гар аргаар алт олборлож буй хүн амыг ХДХВ/ ДОХ/ БЗДХ-аас сэргийлэх төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн хамтран ажиллах ТББ-ыг сонгон шалгаруулахаар Төв аймгийн Заамар, Өвөрхангай аймгийн Уянга суманд ДОХ-той тэмцэх үндэсний сангийн хөтөлбөрийн ажилтан Ч.Алимаа, С.Лхагвадорж нар томилолтоор ажиллаад ирлээ. Төв аймгийн Заамар сум нь нийтдээ 5587 хүн ам амьдардаг бөгөөд 1615 өрхтэй. Тэдний 3102 хүн буюу 53 хувь нь Хайлааст багт очиж гар аргаар алт олборлон амжиргаагаа залгуулдаг. Мөн Шижир алт, Алтан дорнод гэсэн хоёр томоохон алтны уурхай ажилладаг. 3000 орчим хүн бусад орон нутгаас ирж алт олборлодог гээд үзвэл энэ газар нутагт гар аргаар алт олборлож байгаа хүмүүст чиглэсэн төсөл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. ТББ-уудыг сонгон шалгаруулалтанд “Мандах нар сан”, “Иргэдийн экологийн боловсрол сан” ТББ, Заамар сумын эмнэлэг гэсэн 3 байгууллага материалаа ирүүлсэн. Тэдгээр байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж байхад орон нутгийн зүгээс гар аргаар алт олборлогчдыг хөөж гаргах Засаг даргын захирамж гаргасан, байнга шилжилт хөдөлгөөнтэй байдаг, цагдаагийн дарамт, баривчлагаа ихтэй зэргээс шалтгаалаад тэдний дунд тогтмол үйл ажиллагаа явуулж, төсөлд хамруулахад бэрхшээлтэй болохыг дурдаж байв. Тиймээс албаны бусад хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлыг судлан үзсэний үндсэн дээр Төв аймгийн Заамар суманд төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон юм. Өвөрхангай аймгийн Уянга суманд төсөл хэрэгжүүлэхээр гаргасан сонгон шалгаруулалтын зарын дагуу Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Өвөрхангай дахь салбар, Скаутын зөвлөл, Уянга сумын эмнэлэг, “Мандах нар сан”, “Иргэдийн экологийн боловсрол сан” зэрэг газруудаас санал ирсний дагуу холбогдох хүмүүстэй нь уулзлаа. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Өвөрхангай дахь салбар зөвлөл, Өвөрхангай аймгийн Скаутын зөвлөлийн ажилтнууд нь ХДХВ/ ДОХ-ын чиглэлийн сургалтанд хамрагдаж байсан туршлагатай хүмүүс ч Уянга суманд гар аргаар алт олборлож байсан хүмүүстэй ажиллаж байсан туршлагагүй, одоо хэрэгжүүлж байгаа төслүүдийн ачаалал их, Уянга сумаас 70 км зайтай учраас замын зардал байнга шаардлагатай байв. Шалгаруулалтанд оролцохоор хандсан “Мандах нар сан” нь Улаанбаатар хотод байрладаг ч Уянга суманд тодорхой хугацаанд ажилладаг, “Иргэдийн экологийн боловсрол сан” ТББ-ийн хүмүүс нь тодорхой шалтгааны улмаас уулзах боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Уянга сумын эмнэлгийн эмч ажилтнууд нь ХДХВ/ ДОХ/ БЗДХ-ын сургалтанд хамрагдсан, энэ талаар мэдээлэл сайтай, Өлтөд байрлаж байсан гар аргаар алт олборлогчдын дунд байнга очиж үзлэг шинжилгээ хийдэг нь тэдгээр хүмүүсийн онцлогийг сайн мэддэг, дотоод нөөц бололцоон дээрээ тулгуурлан энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж Уянга сумын хүн эмнэлгийнхэн үзэж байсныг харгалзан Уянга сумын эмнэлгийг сонгон гар аргаар алт олборлогчдыг ХДХВ/ ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгааны “Эрүүл Уянга” төслийг 2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
|
|
Last Updated on Thursday, 11 March 2010 18:14 |