|
Monday, 08 December 2008 19:00 |
|
/images/image/altanbulag.jpg ДОХТҮС-гийн санхүүжилттэйгээр 2009 оны I улиралд Алтанбулаг боомтоор зорчиж байгаа явуулын наймаачид, жолооч нарын дунд явуулын сайн дурын зөвлөгөө шинжилгээ хийгээд ирлээ. Нийтдээ 50 хүнийг хамарсан энэ шинжилгээнд хүмүүс идэвхтэй оролцсон нь төслийн багийнхан радио узел ашиглан сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг сайтар танилцуулсан мэдээлэл сурталчилгааны ажлыгявуулсан, 2008 оны 11-р сард хийгдсэн шинжилгээний давтан шинжилгээ гэж ойлгосон зэрэгтэй холбоотой байв. Ололт амжилт. - Шинжилгээнд хамрагдсан хүмүүст 1000 төгрөгний урамшуулал, бэлгэвч болон мэдээлэл сургалт, сурталчилгааны материал өгсөн нь их таалагдсан. - Төслийн багийнхны явуулж байгаа үйл ажиллагаа, Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны төвийн талаар мэдээлэл сайтай байгаа нь үйл ажиллагааны хүртээмж сайн байгааг харуулж байна. - Үе тэнгийн болон хүрч очих ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажиллаж, тэднийг чадваржуулах сургалтанд байнга хамруулсан, ХДХВ/ ДОХ/ БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр баг болон ажиллах чадвар, туршлагатай нь энэхүү үйл ажиллагааны явцад илүү тод мэдрэгдэж байв. - ОХУ-д зорчих виз авахад ХДХВ-ийн шинжилгээ заавал өгсөн байх гэдэг шаардлагын үүднээс явуулын наймаачид түлхүү хамрагдаж, шинжилгээний өмнөх ба дараах сургалт, ганцаарчилсан зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авч байлаа. Цаашид сайн дурын зөвлөгөө шинжилгээг хагас жил тутам тогтмол хийх нь хамрагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, гэхдээ шинжилгээний хариуг албан ёсоор бичиж өгөх, хувь хүний нууцтай холбоотойгоор Улаанбаатар хотоос зөвлөгөө өгөгч эмчийг авч явах, Алтанбулаг боомттой хиллэдэг Хиагт, Улаан-Үд хотуудад судсаар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, түүнийгээ дагаад ХДХВ/ ДОХ-ын халдвар нэмэгдэж байгаа ч анхаарал татаж байгаа ба тэнд суурьшин амьдарч байгаа иргэд, наймаачдын дунд ХДХВ/ ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, Үе тэнгийн болон хүрч очих ажилтан бэлтгэх, мэдээлэл сургалт, сурталчилгаагаар хангах хэрэгтэй байна.
|
|
Last Updated on Thursday, 11 March 2010 18:18 |