| Тэд манай нийгмийн эд эс |
|
|
|
| Wednesday, 05 December 2007 13:16 | |
|
There are no translations available. Нийгмийн өөрчлөлтийн явцад гарч байгаа сөрөг үр дагаврын нэг болох биеэ үнэлэх асуудал нь манай орны хувьд урьд өмнө нь далд хэлбэртэй байсан бөгөөд хамрагдах хүрээ нь ч бага байсан билээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр гарч ирсэн ажилгүйдэл, ядуурал зэрэг олон хүчин зүйлүүдийн нөлөөллөөс биеэ үнэлэх явдал нилээн ихэссэн буюу ил гарч ирсэн билээ. Бидний амьдарч буй нийгэм эдгээр бүлэг хүмүүсийн тухай тодорхой ойлголтгүй, тэднийг зөвхөн сонин хэвлэлийн нийтлэлээс үндэслэн буруушааж байна. Тэд бол манай нийгмийн нэг эд эс. Тэднийг бид гутаах бус харин ямар хүчин зүйл энэ замд ороход нь нөлөөлснийг тодруулж, тэднээр үйлчлүүлэгчдийн хүрээг хамтад нь авч хэлэлцэх нь зүйд илүү нийцэх юм. Төр засгаас нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэх зорилгоор хууль тогтоомж гаргаж байгаа хэдий ч түүнийг бүрмөсөн таслан зогсоход багагүй бэрхшээлтэй тулгарах талтай. Бусад улсын туршлагаас үзэхэд янхны эсрэг авсан арга хэмжээний улмаас биеэ үнэлэх явдал нууц байдалд орон БЗХӨ болон ХДХВ-тэй тэмцэх ажлыг зохион байгуулахад саад болж, халдвар тараах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймээс нийгмийн зүгээс зохисгүй гэж үздэг үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй ажиллахдаа төслүүд хор уршгийг бууруулах онолын дагуу зөв, тохиромжтой арга замыг олох ёстой юм.
|
|
| Last Updated on Wednesday, 20 January 2010 23:42 |
