Нэр:  Нууц үг:        Нууц үгээ мартсан? Нэрээ мартсан?   |   Register
Тэд манай нийгмийн эд эс PDF Print E-mail
Wednesday, 05 December 2007 13:16
There are no translations available.

Нийгмийн өөрчлөлтийн явцад гарч байгаа сөрөг үр дагаврын нэг болох биеэ үнэлэх асуудал нь манай орны хувьд урьд өмнө нь  далд хэлбэртэй байсан бөгөөд хамрагдах хүрээ нь ч бага байсан билээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр гарч ирсэн  ажилгүйдэл, ядуурал зэрэг олон хүчин зүйлүүдийн нөлөөллөөс биеэ үнэлэх явдал нилээн ихэссэн буюу  ил гарч ирсэн билээ. Бидний амьдарч буй нийгэм эдгээр бүлэг хүмүүсийн тухай тодорхой ойлголтгүй, тэднийг зөвхөн сонин хэвлэлийн нийтлэлээс үндэслэн буруушааж байна.

Тэд бол манай нийгмийн нэг эд эс. Тэднийг бид гутаах бус харин ямар хүчин зүйл энэ замд ороход нь нөлөөлснийг тодруулж, тэднээр үйлчлүүлэгчдийн хүрээг хамтад нь авч хэлэлцэх нь зүйд илүү нийцэх юм. Төр засгаас нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэх зорилгоор хууль тогтоомж гаргаж байгаа хэдий ч түүнийг бүрмөсөн таслан зогсоход багагүй бэрхшээлтэй тулгарах талтай. Бусад улсын туршлагаас үзэхэд янхны эсрэг авсан арга хэмжээний улмаас биеэ үнэлэх явдал нууц байдалд орон  БЗХӨ болон ХДХВ-тэй тэмцэх ажлыг зохион байгуулахад саад болж, халдвар тараах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймээс нийгмийн зүгээс  зохисгүй гэж үздэг үйл ажиллагаа  явуулдаг хүмүүстэй ажиллахдаа төслүүд хор уршгийг бууруулах онолын дагуу  зөв, тохиромжтой арга замыг олох ёстой юм.

Өөрийн хүлээсэн үүрэг болон биеэ үнэлэгчидтэй ажиллах туршлага, хүрэх хүн амын газар зүйн байршил зэргийг харгалзан, Дарханы төмөр замын буудлын биеэ үнэлэгчидтэй ажиллах ажлыг арга зүй болон санхүүгийн хувьд дэмжих саналыг ДОХТҮС хүлээн авсан юм.  

Маш хэцүү нөхцөл байдалд манай улсад анх удаа биеэ үнэлэгчдэд хандан хэрэгжсэн энэ төслийн амжилтанд бид бид маш их сэтгэл хангалуун байгаа юм.Энэ төсөл бол эмзэг бүлгийн олон нийттэй тулж ажилласанаар тэдний үйлчилгээ мэдээлэл авах боломж нэмэгдсэн, ялгаварлан гадуурхах хэлбэрүүд багассан, хамгаалалттай бэлгийн харьцаа орох явдал өссөн, төсөлд оролцож буй эмэгтэйчүүд хүчирхийлэлд бага өртөж байгаа болон БЗДХ-ын тархалт буурсан үр дүнд хүрсэн бодит жишээ мөн.

ДОХ-той тэмцэх Үндэсний Сан болон Дархан Уул аймгийн Төмөр Замын Эмэгтэйчүүдийн Зөвлөл, Дарханы биеэ үнэлэгчид энэ төсөл ХДХВ тархахаас сэргийлэхэд чухал хувь нэмэр боллоо гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү түүвэр судалгаагаар  бид та бүхэнд уг  төслийг хэрэгжүүлэх явцад олсон ололт амжилт, бэрхшээл дутагдал болон  сургамжтай явдлуудыг түүвэрлэн  толилуулж байна.

Last Updated on Wednesday, 20 January 2010 23:42
 

Report 2009

How do you now for volunteer counseling test
 

Зургийн архив

solders-during-the-training.jpg