Нэр:  Нууц үг:        Нууц үгээ мартсан? Нэрээ мартсан?   |   Register
ХДХВ/ДОХ-ын эрсдэл, өртөмхий байдал PDF Print E-mail
Wednesday, 05 December 2007 11:32
There are no translations available.

“ХДХВ, ДОХ-ын өндөр эрсдэл, өртөмхий байдал” цогц судалгааг НҮБХАС, НҮБ-ын ДОХ-ын ХДХВ, ДОХ-той тэмцэх хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ДОХ-той Тэмцэх Үндэсний сан, Үндэсний судлаачдын баг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны гол зорилго нь ХДХВ, ДОХ-ын нөхцөл байдлыг тодорхойлон, эрсдэлт байдлыг үнэлж ХДХВ-ийн талаар цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулахад оршсон. Судалгааны зорилгын хүрээнд өндөр эрсдэлт зан үйлтэй хүн амын тоо, хүрээ, байршлыг тодорхойлох, ХДХВ-ийн эрсдэлд хүргэж буй хүчин зүйлийг тогтоох, ХДХВ-ийн халдварын тархалтын хэтийн төлөвийг барагцаалан тооцоолох, ХДХВ-ийн халдварт өртөх өндөр эрсдэлт зан үйлтэй хүн амд чиглэсэн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зэрэг зорилтуудыг тавьсан юм. Судалгааны арга зүйг боловсруулахдаа тоон болон чанарын судалгааны асуулга, ганцаарчилсан, бүлгийн ярилцлагын, зураглалын аргууд мөн өндөр эрсдэлт хүн амын хэтийн тооцоололыг хийхдээ албан ёсны мэдээллийн эх үүсвэрүүдэд дүн шинжилгээ хийх арга зүйг баримтлан, Улаанбаатар хот, Булган, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Завхан, Өмнөговь, Увс, Дархан-Уул, Орхон аймгийг хамарч 2732 хөдөлгөөнт эрэгтэйчүүдийг гурван шаттайгаар түүвэрлэн сонгож, 160 биеэ үнэлэгч эмэгтэй, 60 эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэй, 30 мансууруулах бодис хэрэглэгчийг насны бүлгээр нь түүвэрлэн нийт 3097 хүнийг асуулга судалгаанд хамрууллаа. Чанарын судалгаанд 65 БҮЭ, ЭБЭ, МБХ-чид, 60 ХДХВ, ДОХ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 125 хүнийг хамруулан судалгааны зорилгод нийцсэн мэдээллүүдийг цуглуулсан болно.
Last Updated on Wednesday, 20 January 2010 23:42
 

Report 2009

How do you now for volunteer counseling test
 

Зургийн архив

peer-educators.jpg