Нэр:  Нууц үг:        Нууц үгээ мартсан? Нэрээ мартсан?   |   Register
Шилжин суурьшигчдын БЭМ, ХДХВ/ДОХ-ын мэдлэг ба зан үйлд хамаарах суурь хандлага PDF Print E-mail
Tuesday, 11 December 2007 19:49
There are no translations available.

2006 оны 1 дүгээр сарын 1-ны байдлаар нийслэл хотод 952.4 мянган хүн буюу Монгол улсын нийт хүн амын 37.2 хувь нь оршин сууж байна. Нийслэлийн хүн ам 2004 оныхоос 4.0 хувиар буюу 36.9 мянган хүнээр өссөн бөгөөд энэ өсөлтийн 74.3 хувь нь хөдөө орон нутгаас албан ёсоор шилжин ирсэн хүнээр буюу хүн амын механик өсөлтөөр нэмэгджээ.  2005 онд 30.2 мянган хүн нийслэл хотод бүр мөсөн шилжин ирж, 2.8 мянган хүн нийслэл хотоос шилжин явжээ.

Хүн амын шинэчилсэн бүртгэлийн дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт 44862 өрхийн 204587 хүн амьдарч байна. 2005 оны байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 7152 хүн шинээр шилжин ирсэн бөгөөд 562 хүн шилжин явжээ. Түүнчлэн хороодын бүртгэлийн дүн дүүргийн албан ёсны шилжүүлгийн дүнтэй зөрж байгаа бөгөөд энэ бүртгэлээр тус дүүрэгт 2005 онд 12035 хүн шилжин ирж, 9199 хүн шилжин явсан ажээ.

Сонгон авсан 12-16 хороодод түр оршин суугч 484, хөдөөнөөс суугаа оюутан 193, гадаадын харъяат 93 байна.   Ганц бие өрх 84, эмэгтэй тэргүүнтэй өрх 639, өрх толгойлсон гэр бүлгүй эрэгтэй 143, 8 ба түүнээс дээш ам бүлтэй өрх 115, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх 1933, 16 хүртэлх насны хүүхэдтэй, гэр бүлгүй хүн 629 байдаг ажээ.

Судалгаанд нийт 412 хүн оролцсон бөгөөд эдгээрийн 300 нь анкетын судалгаанд, 56 нь бүлгийн ярилцлагад, үлдсэн хэсэг нь ганцаарчилсан ярилцлагад хамрагдсанаас эмэгтэй 50,3 хувь, эрэгтэй 49,7 хувьтай, 21 хувь нь бүрэн бус дунд, 47 хувь нь бүрэн дунд боловсролтой байгаа бөгөөд судалгаанд оролцогч таван хүн тутмын нэг нь байнгын эрхэлсэн ажилтай ажээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 46 хувь нь бэлгийн байнгын нэг хамтрагчтай хүмүүс байлаа. Тэдний талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд харьцангуй эрсдэлтэй гэж болох албан ёсоор гэрлээгүй, байнгын тогтвортой хамтрагчгүй, бэлгийн харилцаанд байнга бус ч орж байдаг хүмүүсийн ихэнх хувийг эрчүүд эзэлжээ.

Хотод шилжин ирсэн өрхийн гишүүдийн дасан зохицох, өөрчлөгдөх байдал харилцан адилгүй байдаг бөгөөд гэр бүлийн ахмад болон гол хариуцлагыг үүрч явдаг гишүүдэд илүү сөрөг үнэлэмж бүрэлдсэн байна. Харьцангуй залуу үеийнхэн болон өсвөр насныханд ихэвчлэн хэлбэр талаас нь даган дуурайх, мэдээллийг шууд байдлаар нь хүлээн авах байдал илүү байна.

Судалгаанд оролцогчдын дунд ХДХВ-ын талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байлаа. Хүмүүсийн дунд үүнийг шууд өвчин гэсэн байдлаар ойлгосон нь их байсан бөгөөд ДОХ гэж чухам ямар өвчин байдаг талаар ч хангалттай мэдлэг байсангүй. 30-аас дээш насныхан шилжин суурьшихаас өмнө энэ талын мэдээллийг авсан бөгөөд шилжин суурьшсанаас хойш шинэ болон илүү дэлгэрэнгүй агуулга бүхий мэдээллийг ховор хүлээн авчээ.

Өсвөр насныхны дунд сургуульд суралцдаг хэсгийн мэдээлэл авах байдал, мэдлэг ойлголт нь илүү байгаа ч судалгаанд оролцсон өсвөр насныхны ХДХВ/ДОХ-ын талаарх суурь мэдлэгийн түвшинг үнэлэх шалгуур асуултуудад хариулсан байдал хангалттай бус байлаа.

Судалгаанд хамрагдсан гурван хүн тутмын нэг нь бэлгийн эрүүл мэндийг ариун цэвэр сахих байдал хэмээн ойлгож байгаа бол бэлгийн замаар дамжих халдвар гэж үзэгсдийн цөмийг дунд, нөхөн үржихүйн эрүүл мэнд талаас нь тайлбарлагсдыг дээд боловсролтой хүмүүс түлхүү бүрдүүлж байв.

Өсвөр насныхан болон эцэг, эхчүүдийн дунд бэлгийн замын халдвар болон ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдээлэл түлхүү хэрэгтэй байгаа бол дунд насныхан болон залуучуудын дунд эмчилгээ, үйлчилгээний талаарх мэдээлэл илүү  хэрэгцээтэй байгаа ажээ.

Судалгаанд оролцогчдын 36,7 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд бэлгийн хэвийн амьдралтай байсан бөгөөд 38 хувь нь байнгын бус харилцаатай байв. Бэлгийн байэныэ бус харилцаатай хүмүүсийн 54,1 хувь нь шилжин суурьшсаны дараагаар бэлгийн амьдралд тодорхой өөрчлөлт орсон гэжээ.

Сүүлийн 12 сард байнгын хавьталд орж байсан таван хүн тутмын хоёр нь л бэлгэвчийг хэрэглэж байсан бол байнгын бус бэлгийн харилцаатай байсан хүмүүсийн 45 хувь нь тодорхой хэмжээнд бэлгэвчийг хэрэглэж байсан гэжээ.

Байнгын буюу харьцангуй тогтвортой харилцаатай байсан хүмүүсийн бэлгийн амьдрал, эрүүл мэндийн талаарх мэдлэг нь илүү нэмэгдсэн байхад алдаг оног харьцаатай байсан хүмүүсийн бэлгийн хамтрагч өөрчлөгдсөн нь их байв. Бэлгийн байнгын бус харилцаатай байсан хүмүүсийн тал буюу үүнээс илүү /52,1%/ хувь нь бэлгийн амьдралд гарсан өөрчлөлтийг амьдралын нөхцөл, ахуйтай холбон тайлбарлаж байлаа.

Өөрийгөө ДОХ-оос найдвартай хамгаалж чадаж байгаа гэж үзэгсдийн 54,5 хувь нь шилжин суурьшснаас хойш бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтоо дээшилсэн гэж үзсэн бол эргэлзээтэй хүмүүсийн тавны хоёр нь л энэ хариултыг сонгожээ.

Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой “асуудал” тулгарвал хэнд хандах тухай хэрэв нөхөн үржихүйн өвчин тусвал өрхийн эмч эсвэл нарийн мэргэжлийн эмнэлэгт хандана, бэлгийн замын халдварт өвчин тусвал өрхийн эмчид огт хандахгүй, мэргэжлийн байгууллагад нь илүү хандана, гол төлөв хувийн эмнэлэгт л хандах байх гэсэн бөгөөд судалгаанд оролцсон эрчүүдийн хувьд энэ талын мэдлэг, мэдээлэл хангалттай бус байгаа нь харагдсан ч тэд өрхийн эмчид ер нь хандаад байхгүй гэсэн байр суурьтай байсан.

Сүүлийн 12 сард байнгын тогтвортой бэлгийн харилцаатай байсан хүмүүсийн таван хүн тутмын хоёр нь, байнгын бус бэлгийн харилцаанд оролцогчдын гуравны нэг нь ДОХ-ын шинжилгээнд хамрагдсан байгаа ба шинжилгээнд хамрагдсанаас илүү олон хүн өөрсдийгөө ДОХ-оос хамгаалж чадаж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.
Last Updated on Wednesday, 20 January 2010 23:42
 

Report 2009

How do you now for volunteer counseling test
 

Зургийн архив

factor.jpg