| ЭБЭ нарын зан үйлийн талаар |
|
|
|
| Wednesday, 05 December 2007 11:25 | |||
|
There are no translations available. ЭБХОЭ-д хандаж буй нийт хүн амын хандлага, ЭБХОЭ-ийн бэлгийн зан үйлийн талаар судалгаа хийгдээгүй, баримттай мэдээлэл дутмаг байгаа тул ДОХ-той тэмцэх Үндэсний Сан, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн захиалгаар ЭБХОЭ-д нийт хүн ам хэрхэн хандаж буй байдлыг тодруулах, ЭБХОЭ-ийн бэлгийн зан үйлийн онцлог, БЗДХ ба ХДХВ/ДОХ-ын халдвар авах зан үйлийн эрсдэлийг тогтоох зорилгоор энэхүү судалгааг явуулахаар болсон билээ. Энэхүү судалгаанд 68 ЭБХОЭ-ээс анкетын болон зорилтот бүлгийн ярилцлагын аргаар, Улаанбаатар хотод оршин суудаг 420 иргэд, Дархан-Уул аймагт оршин суудаг 80 иргэдээс сурвалжлагын анкетаар судалгааны тоон болон чанарын мэдээлэлийг 2004 оны 5-6 сард цуглуулан SPSS программ хангамжийг ашиглан боловсруулсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн 53,2 % нь буюу дийлэнх нь ЭБХОЭ-ийг “эрүүл боловч бэлгийн гаж зуршилтай”, 70 хүн буюу 14 % нь ЭБХОЭ-ийг “сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүс” гэж дүгнэсэн байна. Мөн судалгаанд хамрагдагсадын 185 буюу 37 % нь эрчүүдийн эрчүүдтэй бэлгийн харьцаанд орох нь нийгэмд ямар нэгэн байдлаар хор нөлөөтэй, аюултай гэж дүгнэсэн байлаа. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 153 хүн буюу 30,6 % нь бэлгийн чиг хандлага нь байгалиас заяадаг , 117 буюу 23,4 % нь “хүүхдийг өсвөр насанд нь хэн нэгэн нөлөөлж ижил хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд ордог болгодог”, 71 буюу 14,2 % нь “сэтгэц мэдрэлийн өвчний улмаас”, 153 буюу 30,6 % нь “бэлгийн замбараагүй байдал” нь ЭБХОЭ-ийн бэлгийн чиг хандлага тодроход нөлөөлдөг хэмээн ойлгож байв. Судалгаанд хамрагдсан иргэдийн 120 буюу 24 % нь тухайн асуугдагчийн гэр бүлийн гишүүдийн дунд ЭБХОЭ байвал (байгааг нь мэдвэл) тус залуутай харилцаагаа бүр мөсөн таслах, 128 буюу 25,6 % нь “ямар нэгэн байдлаар зай авах, хөндийрөх” гэсэн хариултыг сонгосон байна. Нийт судалгаанд хамрагдсан 68 ЭБХОЭ-ийн тал хувь буюу 34 нь өөрийн бэлгийн чиг хандлагыг бисекс хэмээн тодорхойлсон байхад, 26 буюу 38,2 % нь өөрсдийгөө “гей” гэж тодорхойлжээ. Судалгаанд хамрагдсан залуучуудын 19 буюу 27,9 % нь гэрлэсэн байсан нь ЭБХОЭ зөвхөн хоорондоо бэлгийн харьцаанд ордоггүйг харуулж байна. 29 залуу буюу нийт асуугдагчдын 42,6 % нь эрэгтэй , 39 хүн буюу 57,4 % нь эмэгтэй хүнтэй анх бэлгийн харилцаанд орсон байлаа. Судалгаанд хамрагдсан 68 залуугийн дийлэнх олон буюу 69,1 % нь ихэвчлэн эмэгтэйчүүдтэй гетеросекс харилцаанд ордог бөгөөд тэдний бэлгийн хавьтагчдын дунд эрэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангүй бага байдаг байна. 18 хүний хувьд эрэгтэй ба эмэгтэй бэлгийн хавьтагчийн тоо тэгш байхад 3 залуу гол төлөв эрэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд ордог гэжээ. Үүнээс үзэхэд судалгаанд хамрагдсан залуус гол төлөв бисекс бэлгийн чин хандлагатай байсан. Судалгаанд хамрагдсан залуучуудын тал хувь буюу 34 залуу “бэлгийн чиг хандлагыг нь хэн нэгэн мэддэггүй” гэж хариулсан байна. Харин үлдсэн 34 хүний хувьд “тэдний талаар гэр бүлийн гишүүд, найз нөхөд буюу бусад хэн нэгэн тодорхой ойлголттой” гэж хариулжээ. Хэн нэгний гадуурхах, хариилцаа хөндийрөхөөс сэргийлэх нь гей залуусын өөрийн бэлгийн чиг хандлага бусдаас нууцлах үндсэн шалтгаан болдог байна. Нийт хүн ам, ялангуяа өсвөр үеийнхэнд бэлгийн чиг хандлагын талаар үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх талд түлхүү анхаарал тавьж нийт хүн амын дунд буй бэлгийн чиг хандлага, ЭБХОЭ-ийн талаарх ташаа ойлголтыг өөрчилж, ЭБХОЭ-ийг нийгэмшүүлэх, нууцлагдмал байлаас гаргах, бэлгийн чиг хандлаган дээр тулгуурласан гадуурхал, дарангуйллыг устгах нь ардчилсан нийгмийн үндсэн зорилго юм.
|
|||
| Last Updated on Wednesday, 20 January 2010 23:42 |
