Нэр:  Нууц үг:        Нууц үгээ мартсан? Нэрээ мартсан?   |   Register
Сургалтууд
  • ТББ/ОНБ-уудын чадавхийг дээшлүүлэх, дэмжих   ( 2 Articles )
    Бид тvнш ТББ-ууддаа оролцооны төрөл бvрийн аргуудыг зааж сургах, олон нийтийн оролцоог идэвхижvvлэх ажлын шинэлэг арга барилууд эзэмшvvлэх, мэргэжлийн холбогдолтой мэдлэг ур чадвар төлөвшvvлэхэд голлон анхаардаг. Манай сангаас тvнш мөн цаашдаа хамтран ажиллах ТББ-ууддаа БЗДХ/ХДХВ/ДОХ болон холбогдох асуудлаар vзvvлдэг арга зvйн туслалцаа дэмжлэг нь ТББ-ууд олон нийтийн итгэлтэй тvнш нь болж, тэдэнтэй тулж ажиллах, улмаар тэднээс суралцах тасралтгvй vйл ажиллагаа явуулахад чиглэгддэг.
  • ТББ-уудад үзүүлэх арга зүйн туслалцаа   ( 1 Article )
    Тус сангаас тvнш ТББ-ынхандаа нэгдсэн журмаар vзvvлдэг арга зvйн дэмжлэг туслалцаа нь тодорхой системтэй. Эхлээд олон нийтийн хэрэгцээг оролцооны аргаар vнэлэх, дараа нь төсөл боловсруулах аргачлал эзэмшvvлэх сургалтууд явуулдаг ба дараа нь төслөө хэрэгжvvлэх явцад сонгосон олон нийтийн онцлог хэрэгцээнээс хамаараад төрөл бvрийн ур чадвар эзэмшvvлэх сэдэвчилсэн сургалт семинарууд явагддаг.
  • Сэдэвчилсэн сургалт, семинарууд   ( 1 Article )
    ДОХ-той тэмцэх Yндэсний Сан тvнш ТББ-ууддаа зориулан сэдэвчилсэн сургалт, семинарыг зохион байгуулдаг билээ. Эдгээр сэдэвчилсэн сургалтууд нь тvнш ТББ-уудын ажилтнууд, хvрч очих ажилтнууд, олон нийтийн сургагч нарын мэдлэгийн тvвшинг нэмэгдvvлэх, тэдэнд тодорхой ур чадвар эзэмшvvлэхэд чиглэсэн байдаг.
     
    Сургалтын сэдвүүд:
        Бэлгийн эрvvл мэнд ба жендер
        Биеэ vнэлэгчидтэй ажиллах арга барил
        Нөөц бололцоог дайчлах ба тvншийн харилцаа тогтоох
        Эмзэг бvлгийн хvvхдийн бэлгийн эрvvл мэндийн асуудлууд
        Оролцооны аргаар төслийн хяналт шинжилгээ, vнэлгээ хийх
        Мансууруулах бодисын хэрэглээ ба ХДХВ: оролцооны аргаар vнэлгээ хийх
        Үе тэнгийн сургагчдыг чадавхжуулах сургалт
        Олон нийтийн хэрэгцээг оролцооны аргаар үнэлэх нь
        Нөлөөлөл ба мэдээлэл сургалт сурталчилгааны ажил боловсруулах нь
        ТББ-уудын удирдлага, менежментийг сайжруулах чиглэлээр чадавхжуулах сургалт
        Зорилтот олон нийтийн зан үйлийг өөрчлөх, зөвлөгөө өгөх ур чадварт сургах
        ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт
        ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх хөтөлбөрт олон нийтийг идэвхжүүлэх арга хэрэгсэл
        Хүрч очих ажилтан, үе тэнгийн сургагч нарыг чадавхжуулах   

Report 2009

How do you now for volunteer counseling test
 

Зургийн архив

kazak.jpg